СУРАГЧИД ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ
Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсрол соёл, урлагийн газар, Төв халхын дуулалт жүжгийн театртай хамтран Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулан өнөөдөр “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.
• Иргэний андгай өргөх ёслолд Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид оролцон Иргэний андгай өргөн, Монгол улсын иргэний үнэмлэх гардан авах насанд хүрсэн сурагчдын 75 төлөөлөлд иргэний үнэмлэх гардуулсан юм.
• Үйл ажиллагааны нээлтийн үеэр Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Энд хүрэлцэн ирсэн залуучууд Та нар бол аймаг, орон нутгийн хөгжлийн түлхүүр гэдэгт бүрэн итгэлтэй байна. Манай Улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн үндэс суурь нь эрдэм боловсролтой, чадварлаг, бүтээлч, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй иргэд билээ. Нийгмийг хөдөлгөх хүч болсон залуус та бүгд юу юунаас илүү шинийг мэдэж суралцах үйлдээ нэн тэргүүнд анхаарч, цаг алдалгүй, залхуурахгүй биеэ дайчлан шаргуу хөдөлмөрлөхийг аймгийн Засаг дарга миний бие эрхэм дүү нартаа онцгойлон захиж хэлье” хэмээн онцлов.
• Сурагчид Иргэний андгай өргөснөөр мэдлэг боловсролтой, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр боловсролтой, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой аж.
• Энэ үеэр Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид, уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа. Түүнчлэн “Ган-Илч” ХХК, “Өнө мөнх хайрхан” ХХК, “Тэвшийн говь” ХХК-аас энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч, Бүрэн эрхт Монгол Улсын иргэн болсноо тунхаглаж буй залууст Александр Вампиловын зохиол “Ууган хүү” жүжгийг үзэх тоглолтын тасалбарыг бэлэглэсэн байна.
Шинэ мэдээ
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24
-
Хорватын хойд Адриатын эрэг сэтгэл татам бүс нутаг
2023-01-24
-
Цэнгээнт бүжгийн студид 10 хүний амийг хөнөөсөн этгээдийг олжээ
2023-01-24
-
Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг ашиглалтад оруулна
2023-01-24
-
Бизнес инкубатор сургалтын төв хоёрыг барьжээ
2023-01-24
-
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа болно
2023-01-24