НИЙСЛЭЛИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

access_time 2019-11-19 15:19

Нийслэлийн удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ нийслэлийн Засаг даргын Тамгын газраас маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой зохион байгуулж буй онцлогтой бөгөөд ирэх онд өрнүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар холбогдох албанаас мэдээлэл өгөх юм. Хэлэлцүүлэг нийслэлийн Иргэний танхимд 09.00 цагт эхэлнэ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Шинэ мэдээ