200 ОРЧИМ АЙЛ ӨРХ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ, ХАЛААЛТ ДУЛААН, ЦЭВЭР, БОХИР УСНЫ ШУГАМАНД ХОЛБОГДЛОО

access_time 2019-11-18 16:34

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу агаар, хөрсний бохирдлыг бууруулах төлөвлөгөөт томоохон бүтээн байгуулалтын ажлуудын нэг нь Баянхошуу дэд бүтцийн төв юм. Нийслэлийн төсвөөс арав гаруй тэрбум төгрөгийг шийдвэрлэн богино хугацаанд Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 200 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцлоо.

Шинэ мэдээ