ЗАСГИЙН ГАЗРЫН 62 ДУГААР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ СОНСОВ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVIII хуралдаан 21.10 цаг хүртэл үргэлжиллээ. Үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концевц”-ыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцэх явцад төлөөлөгчдийн зүгээс саналуудаа тусгуулах шаардлагатай хэмээн үзсэн тул НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ажлын хэсэг гарсан байдаг. “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулах ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийн санал дүгнэлтийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид саналаа хэлсэн юм. Тодруулбал, төлөөлөгчид ерөнхий төлөвлөгөөний концевцыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд Ажлын хэсгийн саналыг дэмжиж, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг дэмжиж тогтоол гаргав.
Хуралдааны төгсгөлд төлөөлөгч Д.Баттулгын гаргасан саналын дагуу Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсов. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан дээрх асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд “Нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн хугацаанд нийтдээ таван удаа хуралдаж, холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийг сонсож шуурхай арга хэмжээ авч ажилласан. Нийслэлийн Засаг дарга “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” захирамж гаргаж, энэ сарын 5-ны өдрөөс эхлэн шуурхай штабыг байгуулан ажиллаж байна” гэв.
Аравдугаар сарын 2-24-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын улмаас 247 удаагийн дуудлагаар 580 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тэдний 250 нь хүүхэд, 330 нь насанд хүрсэн иргэн байсан аж. Улмаар 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, гурван хүүхэд, таван том хүн угаартаж нас барсан, харамсалтай хэрэг гарчээ. Одоогийн байдлаар хоёр том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа байна. Засгийн газрын 62 тогтоолын хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, төлөөлөгчид зарим зүйлсийг тодруулсан юм.
Тоймлон хүргэе.
Төлөөлөгч Ц.Баатархүү: -Сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ тааруу байна гэсэнмэдээлэл иргэдээс ирүүлж байна. Хэдий хэмжээний түлш нөөцлөөд байна вэ. Түлшний дээжийг олон улсын лабораторид явуулсан гэсэн мэдээлэл бий. Хаашаа явуулсан бэ?
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: -Түүхий нүүрс хориглох шийдвэр гарснаас хойш түүхий нүүрсний хэрэглээг судалсан. Өнгөрсөн есдүгээр сард 26.6 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэх тооцоо гаргасан. Түлшний хүрэлцээ, хангамжид санаа зовохгүй байж болно. Түлшний дээжийг нийтдээ дөрвөн улс руу шинжилгээнд явуулсан. Олон нийтийн эргэлзээ байгаа учраас гадаадын шилжилгээнд явуулж, иргэдэд итгэл төрүүлэх учиртай. Барьцалдуулагч материал нь цэвэр эко бүтээгдэхүүн байгаа. Ямар нэгэн хортой зүйл бол байхгүй.
Төлөөлөгч Н.Батсүмбэрэл: -Утаа буурч байгааг харж, мэдэрч байна. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлоос үүдэн маш олон ураг эндсэн, өсөлтгүй болсон, амьсгалын замын өвчнөөр өвчилсөн гээд асуудал олон байсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Тэгвэл өнөөдөр бодит үр дүн харагдаж байна. Харин түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн иргэдийг мэдээллээр хангахад анхаарч ажиллах хэрэгтэй.
Төлөөлөгч Л.Нарантуяа: -Түгээлт, борлуулалтын асуудалд анхаарахыг байнга ярьж байгаа. Гэтэл ажил, хэрэг болгох тал дээр тааруу байна. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэл түлшний борлуулалт, түгээлтийг хариуцах ёстой. Харин түлшний чанартай холбоотой асуудлын хариуцлагыг Засгийн газар хариуцах ёстой.
Төлөөлөгч Д.Баттулга: -Хийхэд хэцүү, шүүмжлэхэд амархан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдэгдэл гаргаад “Энержи ресурс” компани хог хаягдлаа нааш нь шахаж байна гэсэн. “Энержи ресурс” болохоор “Бид Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж байна. Тийм зүйл байхгүй” гэсэн. Арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард сайжруулсан түлшний хомсдол үүсэх үү. Байгальд байсан нүүрсийг барьцалдуулсан юм чинь ямар юмны хор байх юм бэ. Бид асалтын зөв бурууг л ярих ёстой. Мод түлсэн ч угаартдаг шүү дээ. Сайжруулсан түлшийг төслийн зууханд л түлэх ёстой гэдгийг анхааралдаа авах ёстой шүү.
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, тэр дундаа сайжруулсан шахмал түлшний асуудлаар хэлэлцсэний эцэст НИТХ-аас тэмдэглэлээр үүрэг өгч, гарсан саналуудыг холбогдох газарт хүргүүлэхээр болсон.
Шинэ мэдээ
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28