Төрийн албаны шалгалт арваннэгдүгээр сарын 11-25-ны өдрүүдэд болно

access_time 2019-10-23 08:58

Төрийн албаны шалгалтыг арваннэгдүгээр сарын 11-25-ны өдрүүдэд зохион байгуулна. Анх удаа цахимаар бүртгэнэ. Тиймээс иргэд аравдугаар сарын 30-ны өдрийн 00:00 цаг хүртэл www.csc.gov.mn цахим сайтаар бүртгүүлэх боломжтой.
Иргэд өөрсдийн регистрийн дугаараа зөв бичиж, бүртгэлд хамрагдах боломжтой. Ургийн овог бичих хэсэгт өөрийн эцэг, эхийн нэрийг бичихгүй байх. Эргээд холбогдох учраас утасны дугаар нь асуудалгүй байх хэрэгтэйг Төрийн албаны зөвлөлөөс анхаарууллаа.

Шинэ мэдээ