Ирэх амралтын өдрүүд “Автомашингүй өдөр”

access_time 2019-09-09 13:24

“Автомашингүй өдөр”-ийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн Автомашингүй өдөр”-ийг энэ амралтын өдрүүд буюу 14-15-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон. Өдөрлөгийн үеэр өвөлжилтөнд бэлтгэн орон сууцаа хэрхэн дулаалах, ногоон сангаас яаж зээл авах,цахилгааны техникийн нөхцөл олгох зэрэг олон мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм.

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг Агаарын бохирдолтой тэмцэх газраас бүртгэж бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг олгоно.

Шинэ мэдээ