ХҮҮХДЭЭ МАШИНД ҮЛДЭЭЖ БОЛОХГҮЙ

access_time 2019-06-20 17:35

Цаг уур, орчны шинжилгээний газраас ихэнх нутгаар өдөртөө +30 хэм хүрч халах төлөвтэй байна. Тиймээс эдгээр өдрүүдэд наршихаас сэргийлэх арга хэмжээ авах, ялангуяа бага насны хүүхдийг автомашиндаа хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөсөн. Зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчноос даруй 20-30 градусаар нэмэгддэ. Гадаа +25 градус байхад түгжээтэй автомашин дотор 45-55 градус хүрдэг тул бага насны хүүхдээ автомашиндаа хараа хяналтгүй үлдээх нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүй болохыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Шинэ мэдээ