ХАВДРЫГ ЭМЧЛЭХ АППАРАТТАЙ БОЛЛОО

access_time 2019-06-20 17:33

Монгол Улсад тохиолдож буй хорт хавдрын дийлэнх хувь буюу 40 орчим хувийг элэгний хавдар эзэлдэг. Хавдрын туяа эмчилгээг хийх боломжгүй байсан. Харин шугаман хурдасгуурт хоёр шинэ аппарат суурилуулснаар элэгний хавдрын үед хийх эмчилгээний боломж нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газрын дөрвөн сая еврогийн хөрөнгө оруулалттай төслийн хүрээнд ХСҮТ-ийн “Туяа эмчилгээний технологийн дэвшил-шугаман хурдасгуур” аппаратыг суурилуулан, ашиглаж эхэлсэн. Энэхүү аппарат нь хавдрын нөхцлийг нарийн тооцоолж, хавдрын эд эсийг үхүүлэх, үржүүлэх магадлалыг зогсоох үйлчилгээ үзүүлнэ.

Шинэ мэдээ