ХЕЛИКОБАКТЕРТАЙ ТЭМЦЭНЭ

access_time 2019-06-19 08:10

Хеликобактер нь дэлхийн хөгжингүй орны хүн амын 30%, хөгжиж буй орны хүн амын 80-90% д тархсан байдаг байна. Харин манай орны хувьд насан хүрэгсдийн 80%, өсвөр насны эрүүл хүүхдийн 64%, ходоодны шархтай өвчтөний 68% нь хеликобактерийн халдвартай гэсэн судалгаа гарчээ. Хеликобактер нь салс үүсгэгч эдийг гэмтээж, ходоодны ханыг хамгаалах бүрхүүлгүй болгоно. Ходоодны хүчил болон нянгаас ялгарах хорны нөлөөгөөр ходоодны хана цочирч үрэвсэн, улмаар шарх, хавдар үүсгэдэг аюултай юм. Тиймээс ГУДФИЛ / ГУДФИЛ ЛФ БОЛОН АМБИС бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд өөрийн салбар эмийн сангуудаар дамжуулан хүргэх бол МЕД ИМПЭКС компани өөрийн нэврүүлж буй хурдан хугацаанд нарийвчилсан аргаар хеликобактерийг тодорхойлох дэвшилтэт технологиор иргэдэд шинжилгээ хийх юм. Ингэснээр Хеликобактерийн халдвараас үүдэлтэй ходоодны өвчлөл, хорт хавдрын эрсдэл буурах таатай нөхцөл бүрдэх юм.

Шинэ мэдээ