ГУРВАН ТОНН ГАРУЙ “ХАР ЗАЙРМАГ”-ИЙГ УСТГАЛАА
Эрүүл мэндэд тустай гэх тодотголтой “Хар зайрмаг”-т “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй хулсны нүүрс /vegetable carbon Blackбуюу Уголь растительный Е-153/ будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн 3 тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж, устгалд орууллаа. Мөн худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үүрэг, чиглэл өгсөн бөгөөд татан авалт хийсний дараа устгалд оруулах юм.
Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ Засгийн газрын 2011 оны 304 тоот тогтоолоор батлагдсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалт”-ын 8.3 “Сүү боловсруулах үйлдвэрт хэрэглэж байгаа хүнсний нэмэлт нь MNSСАС 192 “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, шаардлага”-ыг хангасан, … бөгөөд тэдгээрийн хэмжээнд тогтоосон нормтой нийцсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн тул дээрх арга хэмжээг авсан байна. Нянгийн бохирдолтой холбогдуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ариун цэврийн нөхцлийг сайжруулах, түүхий эдийн сонголтод анхаарах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Үүнтэй холбогдуулан импортоор оруулж ирж буй тухайн нэмэлт агуулсан зайрмаг болон уг хүнсний нэмэлтийн импортлолтын байдалд хяналт тандалт хийхэд тухайн хүнсний нэмэлттэй зайрмагийг гурван компани импортолдог бөгөөд энэ онд 2 тонн импортлогдсон. Энэ төрлийн зайрмагийн орцонд ордог хүнсний нэмэлт /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул тухайн хүнсний нэмэлтийг “Хүнсний тухай” хуулийн 16.1-д заасны дагуу Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл хугацаагаар импортыг түр хязгаарлаад байна.
Цаашид хүнсний нэмэлт бүтээгдэхүүний стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавьж, хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
Шинэ мэдээ
-
Хоёр хөршийн удирдагчид юу амлав
2023-03-22
-
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
2023-03-22
-
Монголын аврах багийнхан Туркэд 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна
2023-03-22
-
Сөүл хотод суугаа иргэд киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт авна
2023-03-22
-
Алтанбулаг боомтыг өргөтгөх ажлын хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам тавигдана
2023-03-22
-
Зөвшөөрөлгүй угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгана
2023-03-22
-
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023-03-22
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20
-
Хөгжлийн банкны ажлын хэсэг сонсголын үр дүнгээ дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулна
2023-03-20
-
Үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч,бүтээмж сайжирна
2023-03-20
-
105-р сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо
2023-03-20
-
Хүчтэй салхилж, шороон шуурга шуурна
2023-03-20
-
Оросын сөрөг тагнуул, хилийн аюулгүй байдлын барилгад гал гарчээ
2023-03-17
-
АНУ, Оросын Су-27 сөнөөгч онгоц мөргөлдсөн агшинг харуулсан видеог нийтэлжээ
2023-03-17
-
Иргэд өндөр нууцлалтай цахим гадаад паспорт ашиглана.
2023-03-17
-
“Нүүрсний” хэргээр энэ сард сонсгол зохион байгуулна.
2023-03-17
-
3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сарын хүүхдийн мөнгөө авч чадаагүй байна
2023-03-17
-
Кремль АНУ-ын банкны хямрал Орост нөлөөлөхгүй гэж мэдэгдэв.
2023-03-16
-
Хэт хурдан тийрэлтэт онгоц Darkstar нь бүтээгдсэн үү
2023-03-16
-
Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна
2023-03-16
-
Шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна.
2023-03-16
-
Дөрвөн аманд ууланд алхах маршрут гаргахаар төлөвлөжээ.
2023-03-16