СУРАГЧИД ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНЫ ҮНЭ ЦЭНИЙГ ТОЙРОН АЯЛАХДАА МЭДЭРНЭ

access_time 2019-05-30 16:46

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж, Улаанбаатар дахь түүх дурсгалын газруудыг түшиглэн Халхын голын байлдааны талаарх өсвөр үеийнхний түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Монгол, Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг мөнхжүүлэх, сурагчдын эх орноо хайрлах хүмүүжил төлөвшлийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр “Халхын гол тандаа баярлалаа” тойрон аяллыг Монгол дахь Сингапур ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна.
Тойрон аяллын нээлт Зайсан толгой дахь “Хувьсгалт Монгол” танкийн бригадын дурсгалын хөшөөний дэргэд боллоо. Энэ үеэр тойрон аяллын зорилго, хөтөлбөрийг танилцуулж, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөв. Эндээсээ Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн хөшөө, Монгол цэргийн музей, Офицеруудын ордны өмнөх Монгол Улсын баатар, хурандаа Л.Дандарын дурсгалын хөшөө, Маршал Г.К.Жуковын дурсгалын гэр музей гэсэн маршрутаар тойрон аялах юм.

Шинэ мэдээ