ЗЦГ-ын ойролцоох гүүрэн гарц 2019 онд баригдаж дуусна

access_time 2017-11-19 17:58

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц  барьж эхэлсэн. Энэхүү гүүрэн гарц үндсэн  зургаан хэсгээс бүрдэх бөгөөд 2019 онд баригдаж дуусна.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ  байна. Харин зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны замруу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц ханатай, нүхэн гарцтай байх юм.

Нарны замын зүүн талаас ирэх автомашинууд үндсэн гүүртэй холбогдсон замаар  Их Монгол улсын гудамж руу орно. Баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай байх юм.

Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамжруу буух “А” рампын гүүр нь 8.5м ергөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай байна. Төмөр зам дээгүүр явган хүний гүүр барих бол Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих аж.

 

Шинэ мэдээ