“Өхөөрдөм гоёо” хүүхдийн загварын наадам эхэлнэ

access_time 2019-05-23 16:04

Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ээс санаачлан Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Өхөөрдөм гоёо-2019” олон улсын загварын их наадам болно. ОХУ-ын Халимаг, Буриад, Тува болон Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг Монгол туургатны нийт 120 гаруй хүүхэд, 15-20 дизайнер оролцоно. Наадмаар хүүхдүүдийг нэг сарын сургалтад хамруулан, тайзны соёл, биеэ авч явах, өөрийгөө илэрхийлэх чадварт сургадаг.Мөн зорилтот бүлгийн 250 хүүхдийг өнгөрсөн жил бүрэн хувцасласан юм.

Шинэ мэдээ