“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа болно

access_time 2019-05-20 17:10

Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг энэ сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
“Хүүхдийн хоол, хүнс” өдөрлөг, Зуслангуудын өдөрлөг, Гутал, хувцас, цүнхний загварын үзүүлбэр, Хүүхдэд зориулсан зөвлөгөө, Мэргэжлийн хяналтын явуулын лабораторийн үйлчилгээ, Зөв хооллолт, дасгал хөдөлгөөний мэдээллийн булан, хэлэлцүүлэг, хүнс, хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах арга хэмжээ болно

Шинэ мэдээ