ШАХМАЛ ТҮЛШИЙГ 1000 ОРЧИМ ЦЭГЭЭР БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газар үзэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргасан юм.
Цаашид айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхгүй бөгөөд дээрх шийдвэр цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэх нь айл өрхүүдэд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс түлдэг байсан нэг өрх хоёр дахин бага сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрснээс илчлэгийн хувьд хоёр дахин илүү, шатах хугацаа хоёр дахин урт болох нь туршилтаар батлагдсан байна.
Өнөөдрийн байдлаар 60 мянган тонн сайжруулсан түлш, түүхий эдийн 120 мянган тонны нөөцтэй байна. 25, 600, 900 кг болон нэг тонноор савласан сайжруулсан шахмал түлшийг нэг тонныг нь 150 000 төгрөгөөр тооцон 1000 орчим цэгээр борлуулж эхэллээ. Түүхий нүүрс борлуулдаг байсан цэгүүдээс хороо, дүүрэг авах тул хүртээмжид сөрөг зүйл гарахгүй гэж хотын захиргаа үзэж байна.
Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь богино хугацаанд цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Үүнтэй зэрэгцэн иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг мөн давхар хэрэгжүүлж байна.
Нийслэлийн түүхий нүүрсний жилийн хэрэглээ жилд 1.2 сая тонн бөгөөд ялгарч байгаа утаа нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм
Шинэ мэдээ
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20
-
Хөгжлийн банкны ажлын хэсэг сонсголын үр дүнгээ дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулна
2023-03-20
-
Үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч,бүтээмж сайжирна
2023-03-20
-
105-р сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо
2023-03-20
-
Хүчтэй салхилж, шороон шуурга шуурна
2023-03-20
-
Оросын сөрөг тагнуул, хилийн аюулгүй байдлын барилгад гал гарчээ
2023-03-17
-
АНУ, Оросын Су-27 сөнөөгч онгоц мөргөлдсөн агшинг харуулсан видеог нийтэлжээ
2023-03-17
-
Иргэд өндөр нууцлалтай цахим гадаад паспорт ашиглана.
2023-03-17
-
“Нүүрсний” хэргээр энэ сард сонсгол зохион байгуулна.
2023-03-17
-
3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сарын хүүхдийн мөнгөө авч чадаагүй байна
2023-03-17
-
Кремль АНУ-ын банкны хямрал Орост нөлөөлөхгүй гэж мэдэгдэв.
2023-03-16
-
Хэт хурдан тийрэлтэт онгоц Darkstar нь бүтээгдсэн үү
2023-03-16
-
Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна
2023-03-16
-
Шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна.
2023-03-16
-
Дөрвөн аманд ууланд алхах маршрут гаргахаар төлөвлөжээ.
2023-03-16
-
431 цэгээр нөөцийн махыг худалдаж байна.
2023-03-16
-
Оросын сөнөөгч онгоц АНУ-ын нисгэгчгүй онгоцтой мөргөлдсөн, мөргөлдөөгүй
2023-03-15
-
Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр олны анхааралд өртөгсөд
2023-03-15
-
Энэ онд хийгдэх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын байршлууд
2023-03-15
-
Хуучны 375 барилгыг 2026 он хүртэл дулаалж, засварлана.
2023-03-15
-
Швейцарын Холбооны Улсад аялах эрхтэй гэрэл зургийн уралдаан зарлагдлаа
2023-03-15
-
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна
2023-03-15