ЗАМД ГАРАХДАА БОЛГООМЖИЛ

access_time 2019-05-15 15:03

Дорноговь, Замын үүд, Говьсүмбэр, Бор-Өндөр чиглэлд 26 м/сек-ын хүчтэй салхитай, зорчих хэсэг халтиргаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул тус чиглэлийн зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна. Улаанбаатар хотоос Өвөрхангай, Архангай, Завхан чиглэлийн автозамын дагуу Шартын даваа, Цагаан даваа, Солонготын давааны замын зорчих хэсэг цастай хальтиргаа, гулгаатай байна. Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцон, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.

Шинэ мэдээ