ИРГЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

access_time 2019-05-14 15:33

Нийслэлийн 152 хороодын өрхийн эрүүл мэндийн төвд дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийж эхэллээ.
Мөн ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулж эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох, яаралтай үед үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн хийх талаар сургах зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Шинэ мэдээ