ЖДҮХС-ГААС ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН, ГЭР БҮЛИЙНХЭНД ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ

access_time 2019-05-14 15:30

ЖДҮХС-аас зээл олгох журам шинэчлэгдэж байна. Шинэчлэгдсэн журмар зээлийн нарийвчилсан үнэлгээг олон улсын байгууллагын аргачлалын дагуу үнэлгээ хийсний дараа арилжааны банкаар дамжуулан зээлийг олгоно. Зээл олгох хорооны бүрэлдэхүүний 50-иас илүү хувь нь мэргэжлийн холбоод олон нийтийн байгууллагын төлөөлллийг оролцуулна. Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр төслийг нээлттэй, ил тод зохион байгуулж, сонгон шалгаруулалтын дүнг олон нийтэд ил тод зарлана. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгохгүй. Зээл олгох дээд хэмжээ нэг тэрбум, орон нутаг 200 сая, доод хэмжээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 20 сая, орон нутагт20 сая хүртэл төгрөг байхаар шинэчилсэн журамд тусгасан. Гэхдээ зарим хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлэх юм байна.

Шинэ мэдээ