ХӨТӨЧ, ТАЙЛБАРЛАГЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

access_time 2019-05-13 12:28

Улаанбаатар хотын түүх, соёл болон явган аялал, автобустай аяллын онол, арга зүй гэсэн сэдвийн хүрээнд хөтөч, тайлбарлагч нарт зориулсан сургалт зохион байгуулагдлаа. Сургалтад Францын Луврын музейн тайлбарлагч Г.Оюунтунгалаг уригдан оролцож хөтөч, тайлбарлагч нарт олон улсын чиг хандлагын талаарх шинэ мэдлэг, мэдээллийг олгосон. Сургалтын төгсгөлд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарийн бичгийн дарга Б.Батбямба оролцогчдод батламж гардууллаа. Цаашид тус сургалтыг хөтөлбөр, гарын авлагын дагуу улсын хэмжээнд эрх зүйн хөтчөөр ажиллах иргэдийг үе шаттайгаар сургаж бэлтгэх юм

Шинэ мэдээ