ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД БААСАН ГАРИГ ГЭХЭД АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ.

access_time 2019-04-30 13:39

Хэнтий аймагт болох 42-р тойргийн нөхөн сонгуулийг зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулах тов гарсан. Нэр дэвшигчид энэ баасан гаригт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах хуулийн хугацаатай.

Тус тойрогт 17.450 сонгогч санал өгнө. Зургаадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Сонгуулийн сурталчилгаа 18 хоног үргэлжлэх юм. Нөхөн сонгуульд 287,6 сая төгрөг зарцуулна. 21 хэсэгт 500 орчим хүн ажиллах юм.

Шинэ мэдээ