ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ “ЦАГААН ТОЛГОЙ-2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

access_time 2019-04-29 15:27

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой, “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх тэдэнд замын хөдөлгөөнд оролцох дадал хэвшлийг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор замын хөдөлгөөний “Цагаан толгой” -2019″ тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд 8 багийн 96 тамирчид хурд хүч, авьяас самбаа, оюун мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс “Тэргүүн” байрыг Арвайхээр сумын 3-р цэцэрлэгийн” “Зохицуулагч” баг” Дэд” байрыг Арвайхээр сумын 9-р цэцэрлэгийн” “Соёмбо” баг”, Гуравдугаар” байрыг Арвайхээр сумын 5-р цэцэрлэгийн “Уулзвар” баг, тамирчид шалгарсан байна.
Мөн” Уран зохицуулагчаар” Арвайхээр сумын 7-р цэцэрлэгийн Л.Долгормаа шалгарчээ. Уг тэмцээний үр дүнд бага насны хүүхдүүд бие биенээсээ суралцаж, замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэгээ дээшлүүлсэн ач холбогдолтой тэмцээн болж өндөрлөв.

Шинэ мэдээ