Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

access_time 2019-04-24 16:53

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчдад “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. “Яаралтай цуглар” дохиогоор 116 нэгж, байгууллагын 4400 гаруй хүн цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа

Шинэ мэдээ