АНУ-Д ШИНЭ ПАСПОРТООР Л ЗОРЧИНО

access_time 2019-04-12 14:11

АНУ-ын Монголын элчин сайдын яамнаас сунгалттай паспорттой монгол иргэнийг АНУ-ын хил саатуулж байгаа тул шинэ гадаад паспорт авч, АНУ-ын визэнд орохыг зөвлөлөө.
2018 оны 1 дүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу гадаад паспортын хугацааг сунгахгүй байгаа бөгөөд шинэ гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож байна. Иймд Та бүхэнд сунгалттай гадаад паспортаа солиулж, шинээр гадаад паспорт авч хилийн чанадад зорчихыг зөвлөж байна.
Гадаад паспортын хүчин төгөлдөр хугацаа доод тал нь 6 сар байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол аливаа авиакомпани онгоцонд суухыг зөвшөөрдөггүйг мөн анхаарна уу.

Шинэ мэдээ