ГАМШГИЙН СУРГАЛТЫГ 111 АЮУЛГҮЙ ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛНА

access_time 2019-04-09 15:54

Нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг 111 аюулгүй талбайд зохион байгуулна. Улаанбаатар хотод орох, гарах хөдөлгөөнийг 04 дүгээр сарын 25-ний өдрийн 07.00-10.00 цаг хүртэл хязгаарлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох юм.
Дадлага сургуулилалтанд нийслэлийн бүх иргэд оролцох бөгөөд төвийн зургаан дүүргийн иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээс гадна эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулиудыг зохион байгуулна.
Гуравдугаар шатлалын эмнэлгүүд хээрийн дадлагад оролцож гамшиг болсон тохиолдолд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөөц боломжоо тодорхойлох юм.

Шинэ мэдээ