Бялуу чимэглэх уралдаан болж байна

access_time 2019-03-26 15:24

Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын 89 жилийн ойн өдрийг угтан ХХААХҮЯ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын хүнсчдийн холбоо, “Технологийн Дээд Сургууль” -тай хамтран “Бялуу чимэглэх Ур чадварын улсын уралдаан”-ыг өнөөдөр зохион байгуулж байна.
Уралдаанд “Талх чихэр” ХК, “Өгөөж” ХК, “Жүр-Үр” ХХК, “Мөнх-Ундармал” ХХК, “Монкек” ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК, “Хөвсгөл титаник” ХХК, Технологийн Дээд Сургууль, Г.Ганзориг (хувиар) нар оролцож байна.
Тус уралдаанд баг бүр 3 гишүүнтэй оролцох бөгөөд мөн 3 төрөлтэй явагдана. Үүнд:
1. Багийн төрөл: багийн бүх гишүүн оролцон урьдчилан бэлтгэсэн суурь ашиглан 5 давхар Сүүн хуримын бялууг 120 минутын хугацаанд багтаан чимэглэнэ. Энэ чимэглэлд урьдчилан бэлтгэсэн бэлдэц ашиглахгүйгээр крем, шоколад, фондантаас дурын сонголтоор ашиглан заасан хугацаанд шууд чимэглэнэ.
2. Багийн ахлагчийн төрөл: Зөвхөн багийн ахлагч оролцох бөгөөд Ээжийн 80 насны ой, Хүүхдийн баяр, 1 насны төрсөн өдөр гэсэн сэдвээс сугалан зөвхөн кремээр, 60 минутын хугацаанд шууд чимэглэнэ.
3. Ганцаарчилсан төрөл: багийн нэг гишүүн оролцох бөгөөд “Төрсөн өдөр”, “Мартын 8”, “Шинэ жил” гэсэн 3 сэдвээс ахлах шүүгч сугалан 80 минутанд багтаан шоколад эсвэл фондантын аль нэгийг сонгон шууд чимэглэнэ.
БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын уралдаанд Нарийн боовны чиглэлээр уралдаанд оролцогчдод дадлага, бэлтгэл болгож байна

Шинэ мэдээ