Иргэдэд нислэгийн мэдээлэл өгөх аппликэйшн бүтээжээ

access_time 2019-03-20 15:26

Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны инженерүүд “AIS Mongolia” нэгдсэн аппликэйшнийг зохиож, хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү аппликэйшн нь Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэл, NOTAM мэдээ, Нислэгийн цаг уурын мэдээ болон Монгол улсад үйлдэгдэж буй нислэгийн мэдээллийг англи, монгол хэлээр хэрэглэгчдэд хүргэх зориулалттай юм.
Хэрэглэгч интернетийн сүлжээнд холбогдсон Android болон Apple iOS үйлдлийн систем бүхий ухаалаг гар утас ашиглагч хэн бүхэн “AIS Mongolia” аппликэйшнийг үнэгүй суулган ашиглах боломжтой.
Энэхүү цэсэд МУ-д үйлдэгдэх тогтмол нислэгүүдийн цагийн хуваарь болон өдөр тутам үйлдэгдэж байгаа нислэгүүдийн хөөрөлт, буултын цаг, нислэг үргэлжлэх тооцоот цаг, онгоцны маяг, нисэн гарах, нисэх ирэх аэродромын мэдээллүүд байх ба хэрэглэгч уг мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой юм.

Шинэ мэдээ