Архи согтууруулах ундаагаар шөнийн цагаар үйлчлэхгүй

access_time 2019-03-14 15:02

Нийслэлийн Цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр 79.3 мянган аж ахуй нэгж, 51.8 мянган иргэнд шалгалт хийжээ. Мөн 25.652 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1116 буюу 11.3 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлсэн байна. Гэмт хэргийн дийлэнх хувь нь 22.00-06.00 цагт үйлдэгдсэн гэсэн судалгаа байдаг аж.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 сарын 9-ны өдрийн А/609 захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг байхаар тогтоож, худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн цагийг зааж өгөөгүйгээс худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд 24 цагаар архи худалдан борлуулдаг болохыг танилцуулсан.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг байж болохгүйг сануулж холбогдох ажилтнуудад үүрэг чиглэл өглөө.

Шинэ мэдээ