Украин Оросын газрын тосны салбарт халдлага үйлдэж байна

access_time 2026-04-10 09:21

Москва түүхий нефтийн үнийн өсөлт болон зарим хориг арга хэмжээний хөнгөлөлтөөс ашиг авч эхэлсэн. Тиймээс Украины цэргийнхэн Оросын эрчим хүчний дэд бүтцэд халдлага үйлдэхээ эрчимжүүлсэн байна. Украины цэргийнхэн энэ сард Оросын эрчим хүчний дэд бүтцэд 10 томоохон халдлага үйлдсэн гэж мэдэгджээ. Украины нисгэгчгүй онгоцууд Оросын хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэр болон экспортын терминалуудад цохилт өгсөн. Өнгөрсөн зунаас эхлэн Оросын хамгийн том орлогын эх үүсвэрүүдийг устгах довтолгоо хийж, үйлдвэрлэлийг удаашруулахаар хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлсэн гэжээ. / Тим Листер /

Шинэ мэдээ