БАРИЛГЫН САЛБАРЫНХАН ЧУУЛНА

access_time 2019-03-13 14:46

Барилгын салбарынхан 3 дугаар сарын 22-нд “Шангрила” зочид буудалд “Төгс бүтээгч-2019” чуулганыг зохион байгуулна. Чуулганаар барилгыг салбарын хөгжил, тулгарч буй хүндрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцана. Барилгын салбарын хамгийн сүүлийн үеийн технологи нь нано бетон зуурмаг юм. Энэхүү бетон зуурмагийг хоёр жилийн хугацаанд 100 гаруй лабораторийн 23 удаагийн үйлдвэрийн туршилтаар оруулж шалгасан. Зуурмагийн найрлага дахь цементийн хэмжээ багассанаараа барилгаас ялгардаг хүлэмжийн хий буурна хэмээн хэлж байлаа. Нано бетон зуурмагийг ирэх сарын 1-нээс зах зээлд нэвтрүүлэхээр бэлтгэжээ.

Шинэ мэдээ