Хаврын чуулганы нээлт ахмадуудын тэтгэвэр нэмэхийг шаардсан жагсаал

access_time 2026-03-17 12:15


УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр төрийн ордны гадаа ахмадууд тэтгэвэр нэмэхийг шаардан жагссан ч нэг ч хүн гарч уулзаагүй. Сонгуульд санал өгөх залуусын идэвхи оролцоо муудсан үед ахмадуудын санал УИХ-д сонгогдсон гишүүн нэг бүрт алтнаас үнэтэй байсныг тэд мартсан бололтой. Харин дотор Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлтэд оролцон гишүүдийг эгүүлэн татах хууль нь парламентын дархлааг бэхжүүлэх зорилготой. Авлига хээл хахуульд идэгдсэн улстөрчдийг бүлэг фракциар хайрцаглаж хамгаалахаа болих хэрэгтэй. Улстөрчдийн хариуцлагагүй, ёс зүйгүй, ирцгүй байдал төрийн дархлааг сулруулж байна. Ерөнхийлөгчид дахиж нэр дэвшихгүй, парламентын тогтолцоог дэмжинэ гэдгээ хэлсэн. Төрийн тогтолцооны хамгаалагч нь иргэд байдаг. Ёс зүйгүй улстөрчдийн үг, үйлдэл иргэдийн итгэл үнэмшлийг сулруулж байна. УИХ-ын гишүүний дархан эрхээр хамгаалагдсан улстөрчид засаглалыг үгүй хийх эрсдэлтэй гэдгийг онцолжээ. Харин УИХ-ын гишүүд энэ хуулийг сайн хэлэлцэхгүй бол өдөр бүр нэг гишүүн эгүүлэн татах улс төрийн нөхцөл байдал үүсч болзошгүйг сануулж байгаа юм.

Шинэ мэдээ