Засгийн газрын хоёр сайд ажлаа өгчээ

access_time 2026-03-17 12:10

Сарын хугацаанд эрчим хүчний салбарын асуудлыг шийдэхгүй бол Эрчим хүчний сайд Д.Чойжилсүрэнд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Хариуд нь сайд олон жил уналтад орсон салбарын асуудлыг сарын хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Шаардлагатай бол ажлаа өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Сарын хугацаа ч болж Эрчим хүчний сайд ажлаа өгчээ. Харин Боловсролын сайд П.Наранбаяр хувийн шалтгаанаар ажлаа өгч байна. Намаас шахсан асуудал байхгүй гэдгийг хэлж байгаа юм. Хүн нам сүнсээ худалдсан гэх экс Ерөнхий сайдын үг түүнийг ажлаа өгөхөд хүргэсэн гэх хардлага байгаа ч намын асуудал огт хамаагүй гэдгийг хэлжээ.

Шинэ мэдээ