Махны үнэ магнаг болсоор байна.

access_time 2026-03-17 12:08

Гурван сая хүнтэй Монгол улс 26 сая гаруй малтай ч махны үнэ нэмэгдсээр байна. Сар шинийн өмнө махны хомсдлоос сэргийлж нөөцийн махыг худалдаанд гаргасан. Гэтэл сар шинийн дараа махны үнэ 4000-5000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнийг худалдаачид малчдын махны заах нээгдсэн, экспортоор мах ихээр гаргаж байгаагаас болж байна гэж тайлбарлаж байгаа юм. Иргэдийн хувьд малчид махаа борлуулж байгааг дэмжиж байгаа ч жижиглэнгээр зарах махгүй болсныг шүүмжилж байгаа юм. Тиймээс төрөөс асуудлыг цогцоор харж шийдвэрлэх хэрэгтэйг олон нийт сануулж байгаа юм.

Шинэ мэдээ