Улс төрийн ээлжит шоу, нийслэлийн МАН-ын даргын төлөөх жагсаал

access_time 2026-03-16 09:50

Ерөнхий сайд асан Э.Оюун-Эрдэнэ намайг АН-ынхантай нийлдэг гэж хардан ЗГ-ыг унагасан, Ерөнхийлөгч засаглалыг өөрчлөх гэж байна гэж бухимдав. Хариуд нь Ерөнхийлөгч парламентын засаглал бол миний итгэл үнэмшил. Би дахин Үндсэн хууль өөрчилж Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй. Хууль зөрчсөн УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн батлах ёстой гэсэн. Араас нь Бодь интернейшнл компани нь ч хэнд ч мөнгө өгөөгүй гэсэн мэдэгдэл гаргалаа. Энэ мэтчилэн эрх баригч намынхан эхлээд УИХ,Засгийн газрын тэргүүний суудлаа булаалдаж байсан бол одоо нийслэлийн намын хороогоо авахаар муудалцаж эхэлсэн. Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид татвар төлөгчдөөс Х.Нямбаатарын шаардсан татварыг авах боломжгүй. Төсөв хуваарилахдаа шударга бус хуваарилалт хийж байна гэж эсэргүүцсэн. Харин нөгөө талаас ХББОСЯ-ны сайд Э.Бат-Амгаланг огцруул. Төсвөөс мөнгө идсэн. Дүүгээ гэж хэлж байгаа ч улс төрийн хамааралтай гэх мэдээлэл хийж жагсав. Энэ хоёр жагсаалыг харсан иргэд нам, албан тушаал иргэдийн эрх ашгаас хүчтэй байна. Хэн нь ч ялсан хамаагүй. Эцсийн эцэст эрх мэдлийн төлөөх маргаан үргэлжилж байна. Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалыг авсан хүн нийслэлийн Засаг дарга болох нь тодорхой. Маргааны дүнд арай чадвартай нэгнийг томилох байлгүй гэж шоглосон. Сөрөг хүчний хувьд АН-ын гишүүнээр МАН-ынхныг бүртгэж авч болохгүй, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжихгүй, сонгууль дөхөхөөр АН-ын нэр дэвшигчдийг барьж хорьдог, шалгадаг, цаг хождог улс төрийн технологи үргэлжилж байна гэж гомдлын үг шидэлсээр мэдээлэл хийв. Ямар ч байсан өөр намынхантай хамтарсан гэх хардлага улс төрийн нам, улстөрчдийг хооронд нь муудалцуулж улс төрд ховоор хоол хийгсэд олон болсныг харуулж байгаа юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэгч одоогоор эвлээгүй эрх мэдлээ булаалдаж байна. Энэ олон мэтгэлцээний дунд улстөрчид дахин нэг нам бий болгодог жишигтэй. Энэ жишиг ирэх сонгуулиас өмнө давтагдсан ч шүүхийн босгыг давахгүй бол сонгуулийн дараа л хөлд орох байх даа.

Шинэ мэдээ