Хоёр толгойтой бүргэдийн засаглал
Улс төрийн намууд, улс төрчдийн үнэ худал нь мэдэгдэхгүй хийсэн олон мэдээлэл дунд иргэд бухимддаг. МАН, Ерөнхий сайд асан Э.Оюун-Эрдэнэ, МАН-ын бүлгийн дарга байсан Д.Тогтохсүрэн нарыг намаасаа хөөх шийдвэр гаргана гэх асуудал яригдсан. Энэ үед NTV телевизийн Лхагвын тойм нэвтрүүлэгт Э.Оюун-Эрдэнэ оролцож Монгол улс хоёр толгойтой бүргэдийн засаглалтай болж 34 жилийн турш хоорондоо тэмцэлдсээр ирсэн. Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөр боловсруулж төсвөөс мөнгө авч ажлууд хийж байна. Энэ бол дэлхийн аль ч улсад байдаггүй үйлдэл. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч мөрийн хөтөлбөр боловсруулж ажилладаг. Ерөнхийлөгч,УИХ,ЗГ, шүүх тус тусдаа байдаг. Нэгнийхээ ажилд оролцох ёсгүй. Гэтэл Ерөнхийлөгч парламентын засаглал руу орж УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах хууль боловсруулж байна. Энэ жишиг цааш даамжирвал ерөнхийлөгчийн засаглалд шилжих эрсдэлтэй. УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулаад яагаад эгүүлэн татах асуудлыг ярьж болохгүй гэж. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудалд ҮХЦ, улс төрийн намууд, иргэд хүртэл оролцохоор хуулийн төсөл боловсруулж байна. Мөн ХЗДХ-ийн сайд нь төрийн өндөр албан тушаалтнуудаа баримтгүй хүн алаад чандарласан гэж мэдээлэл хийсэн. Хил дагуух газар нутгийг зарсан гэсэн. Үнэн бол баримтуудаа дэлгэж тавь. Үнэндээ бол сум, аймгийн Засаг дарга нар хил дагуух газрыг олон шийдвэрээр өгсөн байсан. Энэ шийдвэрүүдийг нэг л газар хариуцан өгөхөөр болгож нэгтгэсэн шийдвэр байсан.Гэтэл худал мэдээлэл өгсөн. Б.Энхбаяр нүүрсний сонсгол хийхдээ Бодь интернейшнл групээс гурван удаагийн үйлдлээр 500 мянган ам доллар авсан байна. Надад гэрч бий.Энэ асуудлыг АТГ-т өгч шалгуулна. Мөн Голомт капиталаас 200 сая ам доллар авч УИХ-ын гишүүдэд тараасан гэдэг. Хариулт өгөх ёстой. Оюутолгойн асуудал дээр энэ хууль зөрчсөн үйлдэл давтагдсан байж болзошгүй. Тиймээс Д.Занданшатар дарга энэ асуудлыг шалгах ёстой. Би зургаан сарын өмнө сануулж хэллээ. Хууль зөрчсөн үйлдлүүд давтагдсаар байвал жагсаал тэмцэлд шилжинэ гэсэн мэдээлэл хийв. Улс төрийн намууд ахмадуудынхаа тэтгэвэр, цалин хөлсийг бодитоор нэмж чадахгүй хэрнээ муудалцаж, ханцуй дотроо наймаалцсаар байвал Монгол улс хэзээ хөгжих вэ гэсэн асуудал сөхөгдөнө. Өмнө нь эдгээр асуудлууд сөхөгдөж яригдсаар ирсэн ч огт өөрчлөгдөх зүйл одоогоор алга байна. Телевизийн зүгээс дараагийн ярилцлагын зочноор Ерөнхийлөгчийг урьсан. Ерөнхийлөгч хэрэв нэвтрүүлэгт оролцвол олон асуудлын эргэлзээ тайлагдах магадлалтай юм.
Шинэ мэдээ
-
1100 гаруй арилжааны хөлөг онгоцны навигацийн системийг тасалдуулжээ
2026-03-12
-
Хоёр толгойтой бүргэдийн засаглал
2026-03-12
-
Гамшигт өртсөн малчдад 37 сая төгрөгийн нэг удаагийн тусламж олгоно.
2026-03-12
-
Хавдартай гэж оношлогдсон иргэнийг эмч нарын зөвлөгөөнөөр оруулж хагалгаанд оруулдаг болох санал гаргажээ
2026-03-12
-
Таны хамрын үзүүрээс цааш бусдын эрх чөлөө эхэлдэг
2026-03-12
-
Д.Трамп: Куба удахгүй нуран унана
2026-03-12
-
Хятад, Орос, Иран улсууд сүүлийн жилүүдэд тогтмол хамтарсан цэргийн сургуулилалт хийж байна
2026-03-12
-
АНУ-ын цэргийн Төв командлал: Ираны 3000 гаруй бай руу цохилт өгсөн
2026-03-12
-
Кубын Засгийн газрын улсын зардлаар барьсан олон шинэ зочид буудлууд хоосон, байна
2026-03-11
-
GPS-ийн гацалт, дайны зэвсэг болж байна
2026-03-11
-
“Монгол ур чадвар” уралдааны аваргууд тодорно.
2026-03-11
-
Ойрхи Дорнодод амьдарч байсан 91 иргэнийг тусгай үүргийн нислэгээр авлаа
2026-03-11
-
Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн монгол хэлний шалгалтыг ирэх сард зохион байгуулна.
2026-03-11
-
Скүүтэр, унадаг дугуй, мопедийг замын хөдөлгөөнд оролцуулна
2026-03-11
-
Си Зиньпин, Д.Трамп нар Бээжинд дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байна.
2026-03-11
-
Кристи Ноем тансаг зардлуудаа тайлбарлана
2026-03-11
-
ОХУ цэргийн байнуудын талаарх мэдээллийг Иранд өгсөн гэжээ.
2026-03-10
-
Ерөнхийлөгчийн сонгууль угтсан томилгоо
2026-03-10
-
Дэлхийн дулаарлын нууцыг эрдэмтэд олсон гэжээ
2026-03-10
-
Тегераны Мехрабад нисэх онгоцны буудал шатлаа
2026-03-10
-
Украины долоон иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
2026-03-10
-
Гурван хүүхэдтэй бол ХАОАТ-аас, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй бол ипотекийн зээлд дараалал харгалзахгүй хамрагдана.
2026-03-10
-
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн ажлын хэсэг хуралдаж байна.
2026-03-10
-
Цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурна, анхаар
2026-03-10
-
1072 хувьцааны ногдол ашгийг өвлүүлэх, хувьцаа нэмж эзэмшүүлэх боломж бүрдэнэ
2026-03-09
-
Жил ирэх тусам гадаад орныг зорих залуусын тоо нэмэгдсээр байна.
2026-03-09
-
Иранчууд улам гүнзгий хямралд ороод байна
2026-03-09
-
Унгарын Украины маргаан 82 сая ам. долларын бэлэн мөнгө, алтнаас болж гүнзгийрэв
2026-03-09
-
Орон нутагт АМНАТ-ын хуваарилалт олгодог болно гэсэн амлалт өгчээ
2026-03-09
-
Хэрэглээний зээл хязгаарлагдсан байна
2026-03-09




