Таны хамрын үзүүрээс цааш бусдын эрх чөлөө эхэлдэг

access_time 2026-03-12 12:48

Таны хамрын үзүүрээс цааш бусдын эрх чөлөө эхэлдэг гэдэг. Гэтэл аав ээж, ахмадууд нь үлгэр дууриал үзүүлж чадахгүй залуусыг бурууд уриалж өөгшүүлдэг, хүүхдүүд нь хүн хүндлэх соёлын хэлтэрхий ч үгүй өсөж байгаагаас өсвөр насны хүүхдүүд бахь бариад нэгнийгээ тамлан зовоож, бүлэглэн бусдыгаа өшиглөн зодож амь насанд хүрсэн үйлдлүүд давтагдсаар байна. Энэ бүхний дараа л нийгэм сэрж 16 нас хүртэлх хүүхдийн цахим хэрэглээг хориглоно, багш эцэг эхчүүдийн харилцдаг фэйсбүүк группыг ашиглахгүй, амьд харилцааг бий болгоно. Цэрэгжилтийн хичээл орно, хувийн хэрэгт нь дээрэлхэлтийн түүхийг бичиж тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гадаадад сурах, ажиллах боломжийг хязгаарлана гэв. Гэтэл томчууд өсвөр насны хүүхдүүдийг тролл баг болгон хувааж, мөнгөөр талцуулж таалагдаагүй хүнээ цахимд сөрөг коммент бичүүлж нэр төрд нь халддаг нь нууц биш. Өөрийнх нь хүүхэд биш бол өрөөлийн хүүхдийг эвдэх нь тэдэнд юу ч биш байж болно. Гэхдээ нэгэнт эвдэрсэн хүүхдүүд эргээд эх орны хөгжлийн авч явна гэдэг юу бол. Тэрний оронд хүүхдүүдэд шинийг сурах, хөгжих боловсрох боломжийг нээж ядаж хичээлээс гадуурх сургалтын хөтөлбөрийг нэмбэл илүү үр дүнтэй байхсан. Завгүй хүүхдүүд зодолдох гээд явахгүй л байх.

Шинэ мэдээ