“Монгол ур чадвар” уралдааны аваргууд тодорно.

access_time 2026-03-11 11:11

“Монгол ур чадвар” үндэсний аварга шалгаруулах уралдаан үргэлжилж байна. III шатанд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын 22 байгууллагын 53 оролцогч өрсөлдөхөөр тунаж үлдсэн. WorldSkills Mongolia буюу “Монгол ур чадвар” уралдааны III шатны уралдаанууд Барилгын ПК, МҮЭСТ ордон, Техник технологийн ПК, ШУТИС-МИТ сургууль, Герман Монгол МБ сургуулиуд дээр тус тус зохион байгуулагдана. Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж буй тус уралдаан мэргэжлийн 12 төрлөөр өрсөлдөгчид ур чадвараа сорино.

Шинэ мэдээ