Жил ирэх тусам гадаад орныг зорих залуусын тоо нэмэгдсээр байна.

access_time 2026-03-09 10:24

Монгол улсад 16 мянган ажлын байр дутагдалтай байна. Гэтэл жил ирэх тусам гадаад орныг зорих залуусын тоо нэмэгдсээр байна. Ажлын байранд иргэд орохгүй байгаагийн шалтгаан нь цалин хөлс, нийгмийн асуудлын шийдвэрлэлт, ажлын байрны сэтгэл ханамжийн ханамжгүй байдлаас шалтгаалж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчийн Тиймээс Монгол улсын хөгжлийн үндсэн чиглэлд хөдөлмөр эрхлэлтийг багтааж байгаагаа зарласан. Зарлах нэг хэрэг ч хэрэгжүүлэх чухал болоод байгааг иргэд хэлж байгаа юм. Тав зургаан мэргэжлээр ажиллахыг нэг ажилтнаас шаарддаг. Ажлын байрны шаардлага хангах орчинг бүрдүүлдэггүй, цалин хөлс олгодоггүй, хөдөлмөрийн хууль зөрчдөг гэх зэрэг ажил олгогч, хөдөлмөр эрхлэгч нарын хооронд үүсэх зөрчил үргэлжилсээр байгаа юм.Ажил олгогч, хөдөлмөр эрхлэгч нарын хооронд байгуулсан гэрээний зөрчил гаргахгүй байхад анхаарах, эн тэнцүү хөдөлмөрийн харилцааг бий болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Шинэ мэдээ