Нэг цэгийн үйлчилгээнд хандан худалдан авах гэж буй орон сууцныхаа талаар тодруулга авахыг зөвлөжээ

access_time 2026-03-06 12:13


Орон сууцны залилан эрс нэмэгдсэн байна. Тиймээс хэрэв та шинээр орон сууц худалдан авах гэж байгаа бол Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Нэг цэгийн үйлчилгээнд хандан өөрийн худалдан авах гэж буй үл хөдлөхийн талаар мэдээлэл , тодруулга авах хэрэгтэй. Таны худалдан авах гэж буй байрыг өөр хүнд давхар зарсан эсэх, зөвшөөрөлтэй барилга эсэх, улсын комисс хүлээн авсан хугацаа зэрэг олон асуултад хариулт авах боломжтой. Зөвшөөрөлгүй баригдсан орон сууцны байрны баримт бичигт УБЕГ-ын тэмдэглэгээ огт хийгдээгүй байдгийг УБЕГ-аас иргэдэд зөвлөсөн байна.

Шинэ мэдээ