Их Британийн хааны гэр бүлээс баривчилагдсан анхны хүн

access_time 2026-03-06 12:10

Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрю Маунтбаттен-Виндсорыг 66 насны төрсөн өдрөөр нь Жеффри Эпштейнтэй харилцаатай байсан тухай мэдээлэл ил болсны дараа баривчилжээ. Өглөө эрт Сандрингем дэх түүний гэрт цагдаагийнхан дайралт хийсний дараа хорьсон нь Их Британийн хааны гэр бүлээс баривчилагдсан анхны хүн болжээ. Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгүй үйлдэл хийсэн гэж түүнийг баривчилсан. Чарльз санаа зовнилоо илэрхийлсэн ч “Хуулийн дагуу явах ёстой” гэдгийг онцолжээ.Хуучин хунтайжийг баривчилсан нь түүний нэр хүндийг унагаж, 1997 онд Диана гүнж нас барснаас хойших хааны гэр бүлийн хамгийн том хямралд хүргэсэн мэдээлэл байсан гэдгийг хэвлэлүүд онцолжээ. ./Lauren Said-Moorhouse/, /Issy Ronald/

Шинэ мэдээ