Ээжүүдээ дэмжээрэй.

access_time 2026-03-06 11:55

Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгох хүсэлтийн тоо 60645-д хүрсэн байна. Дөнгөж төрөх гэж буй бяцхан үрээ өлгийдэн авах гэж буй ээж, аавуудад энэ мөнгө их дэмжлэг болдог. Ээжүүдийн хувьд ажилгүй, орлогогүй үрээ өсгөх цаг хугацаанд сүү, памперс, хүүхдийн өлгий, даавуу гээд олон хэрэгтэй зүйл авахад энэ мөнгө зарцуулагддаг. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ээжүүд үрээ өсгөх цаг хугацаанд 260 сая төгрөг хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлдэг бол Монгол улсад сард 50 мянган төгрөг л байдаг. Тиймээс цалин гэсэн тодотголд нь дүйцэхүйц мөнгөн тэтгэмж олгох ээжүүдийн саналыг иргэд дэмжин d.parlament.mn орж саналаа өгөхийг хүссэн байна.

Шинэ мэдээ