Эмэгтэйчүүд шөнө оройн цагаар ганцаар явахгүй байхыг анхааруулж байна

access_time 2019-02-26 17:19

Шөнө оройн цагаар эмэгтэйчүүд ганцаар явахгүй, унаанд суухдаа болгоомжтой байхыг цагдаагийн газраас анхааруулж байна. Эрүүгийн цагдаагийн албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчид шөнө оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүдийг машиндаа суулгаж хөл гарыг нь хүлж, хоолойг нь олсоор боож эд зүйл, гар утас бэлэн мөнгийг нь дээрэмддэг 2 гэмт хэрэгтнийг баривчилжээ. Гэмт хэрэгтнүүд такси барих гэж гар өргөн зогсож буй эмэгтэйчүүдийг суулган, хүний хөлөөс зайдуу очиж дээрэмддэг бөгөөд биедээ бэлэн мөнгөгүй явж байсан эмэгтэйчүүдийг хутга тулган АТМ орж дансны үлдэгдэлд байгаа бүх мөнгийг нь авдаг байжээ.

Шинэ мэдээ