Хийн түлшний хэрэглээний норм стандартыг тодорхой болгох шаардлагатай

access_time 2026-03-05 12:40

Нийслэлийн хэмжээнд 40 мянган иргэн, аж ахйун нэгж ахуйн хүрээнд хийн түлшийг хэрэглэж байна. Жил ирэх тусам хэрэглэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч хууль эрх зүйн орчин дутмаг, хийн түлшний хэрэглээний норм стандарт тодорхойгүйгээс ахуйн ослууд гарах тохиолдол нэмэгдэж байна. Өмнө нь Дүнжингаравын уулзварт хийн түлш ачсан машин дэлбэрч хүний амь нас хохирч, байшин шатаж олон зуун хүн орон гэргүй болсон. Тиймээс хийн түлшний хэрэглээний норм стандартыг шинэчлэх шаардлагатай гэдгийг ОБЕГ болон бусад холбогдох албаныхан мэдээлсэн байна.

Шинэ мэдээ