Программын алдаа гарсан, гараагүй.

access_time 2026-02-26 11:34

Ардчилсан намын гишүүдийг бүртгэх бүртгэлд тухайн иргэний регистрийн дугаарыг оруулмагц гэрийн хаяг, утасны дугаар, регистр гээд бүх мэдээлэл ил харагдаж байна. Энэ нь хувь хүний мэдээллийг алдагдуулсан ноцтой зөрчил. Хариуцлага тооцно гэж эрх баригчид мэдэгдсэн. Харин Ардчилсан намаас мэдээлэл хэнд харагдах эсэхийг программын хөгжүүлэлт хийсэн компани хариуцах ёстой байсан. Программын алдаа гарсан. Ардчилсан нам хариуцлага хүлээх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Өмнө нь төр, хувийн хэвшил гэлтгүй иргэдийн мэдээлэл алдагдсан олон тохиолдол гарсан. Энэ нь төрөөс мэдээлэл технологийн салбарт тавих хяналт сул, компаниудад тавигдах шалгуур өндөр байх хэрэгтэйг харуулж байна гэдгийг олон нийт онцолсон байна

Шинэ мэдээ