Буйр нуурын мөс цөмөрч зургаан хүн осолджээ

access_time 2026-02-26 11:28

Буйр нуурын мөс цөмөрч зургаан хүн осолдсон байна.Дөрвөн хүнийг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа ч шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдснаас эрлийг түр зогсоосон байна. Осолдсон машиныг дроноор хайж олсон. Аврах албаны шумбагчид цаг агаарын хүнд нөхцөлд гүний шумбалт хийхэд хүндрэлтэй гэдгийг хэлжээ. Тиймээс зам товчлох зарилгоор гол нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулсан байна. Завхан, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймгийн гол нууруудын мөс цөмөрч иргэд эндэх тохиолдол их гардаг. 2023-2026 онд нийт 77 дуудлага ОБЕГ-т ирж, 34 том хүн, 9 хүүүхдийг аварч, 16 иргэн голын усанд осолдсон байна.

Шинэ мэдээ