1072 хувьцааг өвлөн авах иргэд нотаритад хандан бичиг баримтаа бүрдүүлэн өгнө.

access_time 2026-02-24 13:26

Эрдэнэс Таван толгой компанийн 1072 хувьцааны 2025 оны ногдол ашиг 63 мянган төгрөгийг иргэдэд олгох шийдвэр гарсан. Дээрх мөнгийг дөрөвдүгээр сард багтаан олгох аж. Мөн 1072 хувьцаатай 3000 гаруй иргэн нас барсан. Эдгээр иргэдийн хувьцааг өвлөн авах иргэд нотаритын газарт хандан бичиг баримтыг бүрдүүлэн өгнө. Үндэсний үнэт цаасны төв рүү нотаритын газраас бичиг баримтыг шилжүүлэх учраас иргэдэд хүндрэл учрахгүйг мэдээлсэн байна. .

Шинэ мэдээ