Орон сууц захиалсан иргэд гомдоллох болжээ.

access_time 2026-02-24 13:24

Захиалгат орон сууцны гэрээний үнийн зөрүүтэй холбоотой иргэдийн гомдол нэмэгдэх болсон байна.Орон сууц захиалсан иргэд гэрээнд заасан үнээс мкв-ын үнэ өндөр байна. Барилгын компаниуд захиалгат орон сууцны гэрээнээс илүү үнэ орон сууцанд орох үед иргэдээс нэхэж байна. Мкв-ын үнийг гэнэт нэмэх нь иргэдэд эдийн засгийн хувьд хохиролтой. Өмгөөлөгч нар шүүхэд хандах боломжтойг иргэдэд хэлдэг ч ихэнхи нь шүүхэд хандаггүй. Учир нь шүүхэд хандсан тохиолдолд 6 сараас нэг жил орон сууцандаа орж чадахгүй хүлээдэг.Мөн нэмэлтээр өмгөөлөгчийн болон бичиг баримтын зардал гарч ажил алдуулдаг тул хүндрэлтэй гэж иргэд үздэг байна. Тиймээс хууль эрх зүйн орчинд энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг олон нийт хэлж байгаа юм.

Шинэ мэдээ