Гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулжээ.

access_time 2026-02-23 10:03

Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсан байна.Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулсан байна. Мөн сар шинийн баярын өдрүүдэд Баянхонгор,Сүхбаатар аймгийн нутгаар салхины хурд 15-20м/с, зарим үед 27м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурсан. Сүхбаатар аймагт цахилгаан тасарсныг шуурхай штаб ажиллан засварласан байна. Иймд иргэд, малчид та бүхэнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулжээ.

Шинэ мэдээ