МИАТ компани “Вoeing 737-8МАХ” шинэ онгоцтой боллоо.

access_time 2019-02-01 15:50

МИАТ компани агаарын хөлгийн тоог үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу Вoeing 737-8МАХ” шинэ онгоцтой болж өнөөдөр хүлээн авлаа. Энэхүү онгоцоо 12 жил түрээслэх бөгөөд хоёр дахь онгоцоо ирэх тавдугаар сард хүлээн авах юм.
“Вoeing 737-8МАХ” шинэ онгоцны давуу талууд:
• В737NG загвартай харьцуулахад түлшний зарцуулалт 14 хувиар багассан.
• Дуу чимээ 40 хувиар багассан.
• Агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хий харьцангуй бага тул байгальд ээлтэй тээврийн хэрэгсэлд тооцогддог.
• Бизнес 12, энгийн 150 суудалтай. Бизнес ангиллын суудал бүр дэлгэцтэйгээс гадна бүх зорчигч өөрийн гар утас, таблетаа ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй WiFi сүлжээгээр холбогдсон. Суудал бүр USB-тэй юм

Шинэ мэдээ