Хаагдсан зам, даваа байхгүй

access_time 2026-02-23 09:59

Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаар мэдээлжээ. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг болон Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр цас орсон, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэр хүчтэй цасан шуургатай, Увс аймагт бага зэргийн цастай байна. Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэжээ.

Шинэ мэдээ