МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД ХОЁР АЛТ, ХОЁР МӨНГӨ, 11 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

access_time 2019-01-28 16:07

Красноярск хотноо болсон ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээнд 17 орны 187 тамирчин 10 жинд өрсөлдсөн. Монголын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, 11 хүрэл медаль хүртжээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд түрүүлсэн бол эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд Э.Даваанасан мөнгө, эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Н.Насанбуян, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг- спортын мастер Э.Бямбадорж, 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 55 кг-д спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д ОУХМ З.Болортунгалаг, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа, 72 кг-д “Алтай” констракшн, Төмөр замын Цагдаагийн газрын тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медаль тус тус хүртлээ.

Шинэ мэдээ